Компанийн чадавх

Компанийн чадавхын хэсэгт компанийн өрсөлдөх чадварыг үнэлэх нийт 21 үзүүлэлтээр таны ЖДБ-ийн өрсөлдөх чадварыг хэмжих юм.

Өрсөлдөх чадварын баганын бүрэлдэхүүн болох өрсөлдөх чадвар 7, холбогдох чадвар 7, өөрчлөгдөх чадвар 7 үзүүлэлтээр тус тус хэмжинэ.

2023 онд гүйцэтгэсэн МУ-ын ЖДБ-ийн Өрсөлдөх Чадварын Судалгааны тайланд манай улсын ЖДБ-ийн өрсөлдөх чадвар компанийн түвшинд дараах байдлаар үнэлэгджээ.

Таны ЖДБ-ийн өрсөлдөх чадварт нөлөөлж буй бизнесийн экосистемийн хүчин зүйлсийг үнэлэхийг хүсвэл судалгаанд хамрагдана уу.

Компанийн чадавх график

Компанийн чадавхын хувьд ерөнхий индекс 48.7, өрсөлдөх чадварын дундаж оноо 49.7, холбогдох чадварынх 42.9 оноо, өөрчлөгдөх чадварынх 53.3 оноогоор үнэлэгджээ.

Эдгээрээс холбогдох чадварын баганын үзүүлэлтүүд харьцуулах түвшнээс доогуур үнэлэгдсэн байгааг харж болно. Энэ нь өрсөлдөх ба өөрчлөгдөх чадварын баганаас 7-10 орчим оноогоор доогуур үнэлгээ юм.

Холбогдох чадвар бичил бизнесийн хувьд дутмаг байгаа тул компанийн түвшинд тус чадварыг сайжруулахад анхаарах шаардлага ажиглагдлаа.

Та ч мөн өөрийн ЖДБ-ийн өрсөлдөх чадварыг компанийн түвшинд үнэлэх боломжтой. Байгууллагаа бүртгүүлээд судалгаанд оролцоорой.