Монгол Улсын Жижиг,
Дунд Бизнесийн
Өрсөлдөх
Чадварын Судалгаа

Энэхүү судалгаа нь Олон Улсын Худалдааны Төвийн ЖДБ-ийн өрсөлдөх чадварын матрицан аргачлалыг ашиглан компанийн чадавхыг өрсөлдөх чадвар, холбогдох чадвар, өөрчлөгдөх чадвар гэсэн гурван тулгуур хүчин зүйлээр үнэлж, эдийн засгийн гурван түвшний (микро, мисо, макро) хувьд авч үзнэ.

Hero image

Өрсөлдөх чадвар гэдэг нь зорилтот зах зээлийн сегментүүдийн хэрэгцээг бүрэн, дахин давтагдахгүйгээр, тасралтгүй хангах тэрхүү санааг боловсруулах, үйлдвэрлэх, арилжаалах чадвараа харуулах явдал юм.

Түүнчлэн бизнесийн орчинтой холбогдох, нөөцөө татах, ашигласан нөөцийнхөө тогтвортой үр өгөөжийг бий болгох үйл явц юм.” (ITC, 2015, хуу.109)

Hero image

Өрсөлдөх чадварын судалгаа гэж юу вэ?

ЖДБ-ийн өрсөлдөх чадварын матриц нь компанийн өрсөлдөх чадварыг гурван тулгуур хүчин зүйл болох өрсөлдөх чадвар, холбогдох чадвар, өөрчлөгдөх чадварын хувьд тодорхойлж, эдгээрт эдийн засгийн микро, мисо, макро орчин хэрхэн оролцож буйг авч үздэг хэрэгсэл юм.

ЖДБ-ийн өрсөлдөх чадварын матриц нь микро, мисо, макро түвшний үзүүлэлтүүдийг хослуулж, улмаар бизнесийн орчин ба макро түвшний хүчин зүйлс нь компанийн өрсөлдөх чадварт нөлөөлдөг гэдгийг хүлээн зөвшөөрч, өрсөлдөх чадварын үнэлгээнд оруулж ирснээрээ бусад ижил төрлийн нийлмэл үзүүлэлтүүдээс давуу талтай.

ЖДБ-ийн өрсөлдөх чадварын матрицыг дараах зурагт харуулж байна

Багана

Үндсэн үзүүлэлт

Түвшин

Өрсөлдөх чадвар

Үйлдвэрлэлийн үр ашиг

Нөөцийн менежмент

Чанарын удирдлага

Компанийн чадавх

Бизнесийн экосистем

Макро орчин

Холбогдох чадвар

Хэрэглэгч

Нийлүүлэгч

Институт

Өөрчлөгдөх чадвар

Бизнес төлөвлөлт ба санхүү

Ур чадвар

Инноваци

Өрсөлдөх чадварын матриц нь

9

Үндсэн үзүүлэлт

61

Индикатороос бүрдэнэ

Өрсөлдөх чадварын үзүүлэлтүүд

Өрсөлдөх чадвар

ЖДБ-ийн үйл ажиллагаа, тэдгээрийн зардал, цаг хугацаа, чанар, тоо хэмжээний хувьд үр ашигтай байгаа эсэхийг үнэлнэ.

Холбогдох чадвар

ЖДБ-ийн үйл ажиллагаа, тэдгээрийн зардал, цаг хугацаа, чанар, тоо хэмжээний хувьд үр ашигтай байгаа эсэхийг үнэлнэ.

Өөрчлөгдөх чадвар

ЖДБ-ийн зах зээлийн динамикт үзүүлэх хариу үйлдэл, хүний нөөц, санхүүгийн чадавхдаа шинэчлэл хийх чадавхыг үнэлнэ.

Энэхүү өрсөлдөх чадварын судалгаанд оролцсоноор

Таны бизнесийн өрсөлдөх чадварыг КОМПАНИЙН болон БИЗНЕСИЙН ЭКОСИСТЕМ-н түвшинд үнэлэх ба судалгааны үр дүнд таны ЖДБ-ийн өрсөлдөх чадварыг цогцоор нь тодорхойлохын зэрэгцээ цаашдын хэрэгцээ шаардлагыг үнэн зөв оновчлох боломжтой болох юм.

Компанийн чадавх

Компанийн чадавхын үнэлгээний хэсэгт таны ЖДБ өөрийн хяналтад байгаа нөөцөө удирдах чадвартай эсэхийг үнэлэх юм.

Нийт 21 индикаторын хүрээнд компанийн чадавхаа үнэлснээр таны ЖДБ-ийн өрсөлдөх чадварын үзүүлэлтүүд дараах байдлаар танд хүрнэ.

Доорх график нь 2023 онд хийгдсэн судалгааны тайланд дурдагдсан Компанийн чадавхын нийт индикаторуудын үр дүн юм.

Компанийн чадавх график

Бизнесийн экосистем

Бизнесийн экосистем нь компанийн өрсөлдөх чадварыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, мэдлэг чадварын орчны бүрдүүлэлтийг үнэлнэ.

Бизнесийн экосистем нь нийт 23 индикатораар хэмжигдэх юм.

Дараах графикт 2023 онд хийгдсэн ЖДБ-ийн Өрсөлдөх Чадварын Судалгааны хүрээнд үнэлэгдсэн Бизнесийн экосистемийн нийт индикаторуудын нормчилсон оноог үзүүллээ.

Бизнесийн экосистем график

Бидэнтэй холбогдох